Wednesday, April 3, 2013

video

Friday, March 8, 2013

Parasternal short axis view

Parasternal short axis view Parasternal short axis view Parasternal short axis view Parasternal short axis view Parasternal short axis view Parasternal short axis view Parasternal short axis view Parasternal short axis view

video

Thursday, October 14, 2010

Pathognomonic

Онцгой өвчний үед илрэх өвөрмөц шинж чанарыг илтгэнэ. Уг шинж тэмдэгээр тухайн нэг өвчний оношийг тавих боломжтой шинж тэмдэг юм. 

Saturday, October 2, 2010

Allen's test

Анагаах ухаанд Allen-ий сорилыг гарын цусан хангамжийн үнэлэхэд ашигладаг. Энэхүү сорилоор гарын коллатераль цусны эргэлтийг үнэлнэ. 2 шаттай. Нэгдүгээр шатанд шууны артерийг хэдэн минутын турш дарж бөглөх ба гарын өнгийг нөгөө гартай харьцуулна. Хэрэв гарын өнгө өөрчлөгдөхгүй бол богтосын артериар ирэх коллатераль цусан хангамж хангалттай болохыг илтгэнэ. Хоёрдугаар шатанд шууны артерийг чөлөөлж богтосын артерийг дарж бөглөнө. Гар дахь өнгөний өөрчлөлт нь шууны артерийн бөглөрөл их болохыг илтгэнэ. Энэ нь шууны артерид хатгалт хийж болохгүй эсрэг заалт болдог. Сорилын өөр сайжруулсан хувилбарууд байдгийн нэг нь 2 артерийг хоёуланг нь дарж өвчтөний гарыг цайвар болтол нударга зангидах үйлдэл хийлгэнэ. Үүний дараа богтосын артерийг чөлөөлөх ба энэ үед гарын өнгө 7 секундын дотор сэргэж байх ёстой. Хэрэв 7-10 секундын дотор сэргэхгүй бол гарт богтосын артериар очих цусан хангамж хангалтгүй болохыг илтгэнэ.

Raynaud's phenomenon

Анагаах ухаанд судас агчилт (вазоспазм)-ын шалтгаантай гар, хөлийн хуруу болон бусад хэсгийн өнгө өөрчлөгдөхийг Raynaud's phenomenon гэдэг. Энэхүү нөхцөл байдлын улмаас мөн хумс хэврэг болох юмуу босоо нугалаасуудтай болдог байна. Францын эмч Maurice Raynaud (1834–1881) энэхүү феноменоныг судас агчилтын шалтгаантай тухайн хэсгийн цусан хангамж буурсанаас болдог гэж үзжээ.

Sunday, September 19, 2010

berry aneurysm

Тархины артерийн жижиг хүүдийлэг аневризм, ихэвчлэн Виллизын цагирагийн судаснуудын холбоост байрлах ба артери луу нээгдсэн нарийхан нээлхийтэй байна.

arteriovenous aneurysm

Цусны урсгал дахь артери болон венийн хооронд хөрш вен рүү цусыг шууд урсгагч хэвийн бус холбоос буюу холбогч хүүдий.
Loading...

энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив